Tuesday, June 5, 2012

Зүүд 1

Үл мэдэгдэх гудамжаар алхаж байна. гэхдээ би өөрөө таниад байх юм. тэгтэл нэг байрны 1давхарын айлын тагт нь гаднаас ордог хаалгатай байх юм. яагаад ч юм тэр үл мэдэгдэх газрыг би манай эгчийнх гэж мэдээд байх юм. тагтны хаалга онгорхой яваад ортол яг нэг хүн босоогоороо багтаахаар торон хайрцаган дотор яваад орчихов. торыг түлхтэл онгойж байх юм. тагтнаас дотор хаалга хүртэл 2 алхам бас 2 шат мөн л тэр хаалганы урд торон хайрцаг. торон хайрцагыг онгойлгоод дотор хаалган дээр очоод түгжээг нь мултлаад хаалгыг таттал төмөр торон хайрцагнууд хөдөлж наймайг хүүхдийн өлгий шиг л ороогоод авлаа биенд торны төмөр утаснууд шигдэж өвтгөж байлаа. ямар ч хөдлөх аргагүй болоход торон өлгий намайг дээш татаад өлгөчихөв. нэг жийхүүдэс хүрэм дохиолол дугарч гэрэл асч анивчина. цонхны цаанаас хөшиг онгойж эгч гараад ирэв. эгч намайг хараад таньсан уу. нэг товчлуур дарахад тор суларч, гэрэл унтарч, дохиолол зогсоод би газарт унав. эгч хааяа хааяа л харуулдаг эелдэг зан инээмсэглэлээ тодруулсаар намайг гарнаас хөтлөн дотогш орууллаа. гэр нь танигдахын аргагүй өөр юм. нэг л бүүдгэр улан гэрэлтэй. бас энд тэндгүй хөглөрсөн. бас их хүйтэн. жихүүдэс төрөм. би энэ бүхнийг ажиглаад гөлөрч зогстол эгч намайг энгэртээ тэвэрсэн дэрээ өөрийнх нь дугуйлж барисан гарныхаа завсраар хар гэлээ. юу ч хэлэхгүй зүгээр л дохиод байх юм. би эгчээс таньтай хамт хүн байна уу. ээж хайчсын дүү нар хаана байна гэж асуулаа. хариу дугарсангүй .эгчээ танайх дохиолол тавиулсымуу. ямар айхтар дохиолол вэ. тэхдээ хаалга түгжихгүй гэж дахин яриа эхлүүлтэл . эгч тх дохиолол тавиулсан гээд толгой дохиж нөгөөл эелдэг инээмсэглэлээ тодрууллаа. тэгснээ нөгөөдхөө хар л гээд байгаа бололтой дэрэн дээрээ гараа дугуйлж бариад надруу зангаж байх юм. би дөхөж очоод гарных нь дугуйгаар нь харлаа. нэг сонин нүд хамар чих харагдлаа хүний нүүрийг зурсан бололтой. их л танил харагдав . дахиад сайн харвал хүргэн ах байлаа. унжуу хамар . дугуй нүд том чих . тэгсэнээ эгч гараа авч дэрээ бүтнээр нь үзүүллээ. миний харсан тэр нүүрний хэсгийн бусад хэсэг нь хөгшрүүлээд үрчлээтүүлээд зурчихаж . их хачин зурсан байлаа. бас эргэн тойронд нь баахан том жижиг царайнууд зурсан байлаа. эгч хачин инээх аядаад гоё байгаас бас хийлгэсийн гэлээ. надад энэ бүхэн маш жигтэй жихүүдэс хүрэм санагдаж , эгчээс ээж хаа байнаа . дүү нар хаа байнаа гээд асууж гарлаа. эгч нөгөө дэрээ нүүрэндээ нааж тэврээд бүйвээлэв. эгч яг галзуурсан юм шиг . би үргэлжлүүлэн асуусаар асуусаар гэтэл эгч сонсохгүй байгаа юм шиг дэрээ тэврээд найгаад л зогсоод байх юм. гэнэт би сэрчихлээ. өглөөний 7 цаг хачин жигтэй зүүд мартагдсангүй . уг нь зарим зүүд мааны сэрээд хэдэн хормын дараа л мартагдчихсан байдаг юм. харин энэ зүүд одоо ч тод санагдаж байна. сэрэлгүй цааш зүүдэлсэн бол яах байсан бол гэсэн бодол толгойд эргэлдсээр л байна..

No comments:

Post a Comment