Wednesday, June 13, 2012

save memory 2

Хатнаа өглөө ухаан оров. тэрээр юу болсон яаж яаваад гэртээ ирсэнээ бүдэг бадаг санана. Түүний толгой нь аймшигтай ихээр өвдөж, хамгийн сүүлд ажилаа тараад гэрлүү харьж явсанаа санав. гэтэл гэнэт толгой нь дэлбэрэх гэж байгаа юм шиг өвдөж, тэсхийн аргагүй болоход тэрээр өөрий эрхгүй орилон хашгичиж, хаа тааралдсан газраа мөргөж, унаж тусав. их өвдөлтийг тэсхүүеэ бэрх байсан учир ухаан нь балартаж, тэгснээ гэнэт нойр нь хүрээд унтаад өгөв. 2 цагын дараагаар тэрээр аймшигтай харуусал зүрхийг нь базлуулан өвтгөхөд зүүднээсээ сэрлээ. Зүүд гэхэд дэндүү бодит, бодит гэхэд дэндүү итгэхийн аргагүй тэр зүйл түүнийг харууслын ангалд унагав. Түүний нүдний өмнө. эхнэр охин 2ийг нь авж одсон аймшигт замын осол. тэгээд зогсохгүй газар хэвтээд өөрөөс нь аврал ирж уйлан байгаа биеийнхээ талыг алдсан охиныг нь эргэж ухарч дайраад зугтсан тэр хар машин. Шүүх хурал. эхнэр охин 2ийг нь дайрсан тэр хүн шүүхийг хахуульдаж, хэргээс мултарсныг. Өдөр бүр архидаж, амиа хорлох гэж оролдсоноо. Зэвсгийн наймаачин дээр очиж жижиг гар буу авсанаа. урд хойно нь оруулан байж санав. нулимс нь асгарна. хашгичиж ориломоор болно. хайртай бүхнийг нь өөрөөс нь салгасан тэр мөнгөтэй новшийн царай харагдах шиг болов. гэнэт зог тусан ямар нэгэн юмыг хайн энд тэнд онгичиж ирэв. энд тэнд хөглөрсөн лонх хог новш, хоолны үлдэгдэл гээд гэр гэхэд хэцүү хогий саван дотроо ороод сэлж байнуу гэлтэй ээлжлэн арагш авж шидэн энд тэндхээ онгичиж эхлэв. төд удалгүй шүүгээн доороос буугаа олов. тэгээд хар хөшигөөр тагалсан хананы өмнө очоод хөшгийг татаж авлаа. ханан дээр тэр өөдгүй новшийн зураг байлаа. түүн дээр нь хутгаар сийчсэн ором энд тэндгүй цоолсон харагдана. зурагны хажууханд нэг цаас наасан байх ба түүн дээр гэрийнх нь хаяг. эхнэр охин хоёртойгоо явж байгаа нөгөө новшийн зураг байлаа. Ханаруу гөлрөн зогссон Хатнаа энэ бүх аймшиг нь зүүд биш гэдгийг ухаарч гартаа атгасан бууруугаа хараад юу хийх гэж байсан, яах ёстойгоо мэдэв. Түүний гөлийсөн царай яахаас буцах болсон гэдгийг нь илтгэнэ. хананд наасан цаасыг жижиг зурагтай хамт авж халааслаад гэрээсээ гарав.

No comments:

Post a Comment