Wednesday, June 13, 2012

Save memory 3

Өдрийнхөө ажлын ачаалал, алжаалаа умартан охиноо эрхлүүлэн тоглох Тэргэлд энэ хорвоогийн хамгийн жаргалтай хүн шиг санагдана. Тэргэл эхнэртэйгээ хамтдаа зурагт үзэж сууна. эхнэр: миний хань өнөөдөр дахиад эмнээсээ уухуу? тэргэл: өнөөдөр гаагүй байлгүй дээ. эм уучхаар маргааш нь толгой жаахан өвдөх гээд байхын. эхнэр: дахиад хар дарвал яах юм бэ? Тэргэл: зүгээр байхаа. өнөөдөр хар дарахгүй байх. тэгээд ч эм уучхаар чамайгаа энхрийлж чадахгүй, нойрондоо дийлдээд унтчихаад байхын байна ш дэ. эхнэр нь зөөлөн инээмсэглээд за за гэв. Тэр шөнө Тэргэл нэгэн гайхамшигтай шөнийг эхнэртэйгээ өнгөрөөв. гэтэл хар дарсан зүүд түүнийг орхисонгүй. өглөө сэрэхэд нь дэр нь нойтон сэрэв. эхнэр: яасан бэ? дахиад л хар дарав уу? эмээ уучихгүй. Тэргэл санаа нь зовсон эхнэрээ хараад за за би эмээ ууж байнаа гээд үнсэв. Ажилдаа явах замдаа эмээ уухгүй унтах болгондоо зүүдэлдэг тэр хар дарсан зүүдийг санана. Гэрийнхээ ойр байх ойд эхнэр охин хоёртойгоо зугаална. энд тэндгүй алаглах цэцэгс. зуны тааламжтай сэвэлзүүр салхи. охин нь эрвээхэй хөөн гүйхийг харан баяртай нь аргагүй хөхрөлдөн явна. гэнэт үл таних хүн модон дундаас гараад ирэв. пан. буун дуу тас хийж өмнө нь гүйж явсан охин нь газарт тэрийн унав. юу болох нь энэ вэ? аймшигт явдалд цочирдсон Тэргэл охиныхоо унасан газарлуу хар хурдаараа гүйв. зүлгэн дээр цусанд будагдсан охин нь хэвтэнэ. Эхнэр нь чарлана. аааааааааааааааааа. Тэргэл охиноо тэврээд амьгүй болсон биеийг нь тэврээд орилно. гэнэт хажууд нь нөгөө үл таних хүн ирээд юу юугүй буугаараа дэлсээд авав. гэнэт хүчтэй цохиулснаас болоод ухаан алдав. пан. дахин буу дуу гарахад Тэргэл цочин сэрж ухаан оров. Эхнэрийнх нь амьгүй цогцос хажууд нь харагдав. цагдаагийн дохио хангинаж хаанаас гараад ирэв гэмээр цагдаа нар гарч ирээд нөгөө үл таних алуурчиныг барив. Эмнэлэгийн ор хурц гэрэл. амандаа масктай хүмүүс дээрээс нь тонгойно. ийнхүү учир нь үл ойлгогдох аймшигт зүүдийг яагаад зүүдлээд байдгаа гайхав.

No comments:

Post a Comment