Sunday, June 10, 2012

save memory 1

Нарны туяа хурцаар төөнөж халуу шатсан өдөр. гадаа хүмүүс нааш цааш холихолдон. энд тэндгүй хаа сайгүй яарсан хүмүүс . харин хотын төвийн А бүсэд байрлах тэнгэр баганадсан 100 давхар барилгын 58 давхарт томоо гэгчийн хурлын зааланд урт ширээний 2 талаар суусан албаны хувцасласан. тарган туранхай хүмүүс сууцгана. Тэд бүгд Дэлхийд алдартай Вамко корпрацийн удирдах зөвлөлийн гишүүд. урт ширээний хойморт хоосон сандал байх агаад тэр сандал дээр ирж суух хүнийг бусад нь хүлээж байлаа. гэнэт өрөөний хаалга онгойж хурдан хурдан алхалсан өндөр нуруутай 30 орчим насны залуу орж ирэв. тэрээр энэ корпрацийн захирал нь түүнийг Тэргэл гэдэг . Түүрэхэн нь хоорондоо жиг жуг ярьлцан. утас компьютерээрээ оролдон суусан хүмүүс бүгд чимээгүй болов. Хурал эхэлж ажилаа ярьлцаж гарав. Тэргэл ч хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татаж ажлыг яаж хийдэгийг яруу тодоор харуулж байлаа. Хурал дундаа явж байхад Тэргэлийн утас нь дугарлаа. Утсаа нээгээд хартал охиноос нь дуудлага ирсэн байлаа. Тэргэл хайрт гэргий охин хоёртоо хайртай. халамжтай нэгэн байсан бөгөөд утсаа авч зөвлөлийн гишүүдээс уучлал хүсээд : би завгүй болчихлоо та нар хурлаа үргэлжилүүлж байгаарай гээд гараад явчихав.түүнийг гараад явсан хойно хүмүүс энд тэнд ярьлцаж гарав. нэг нь манай захирал иийм залуухан хэрнээ ажил амьдарлаа тэнцүүхэн авж явдаг хүн шүү. ажил нь ч амжилтаар дүүрэн . бас сайхан хань хөөрхөн охинтой гэлээ. гэтэл хажуунаас нь нэг нь ингэхэд захирлын гэргийг харсан уу ? гэлээ. яриаг чагнан суусан нөгөө нэг нь захирлын эхнэр охин 2 ийг хэн ч харж байгаагүй гэж байна лээ. хэвлэл мэдээлэлээс хол байлгадаг гэсэн шүү. Эхнэр хүүхэддээ хайртай ямар ч эр хүний хийх л зүйл дээ. гэж эсрэг талд сууж байсан бүдүүн эр дэмжив. Хотын захын дүүрэгт дугааргүй хар өнгийн хар шилтэй мерсидэс бээнз . тэрээр хотын төвийн тансаг зэрэглэлийн зөвхөн дээд зиндаанийхны л унадаг унаа байлаа. Хотын төвийн захад байрлах аль хэдийн ашиглалтнаас гарсан нурах дөхсөн орон сууцны өмнө зогсоолд зогсоно. Нүүрэнд нь баг угалсан залуу тэр машинаас хэдхэн хормын өмнө хар хувцастай хүйтэн царайтай 2 залууд чирүүлээд гарсан бөгөөд одоо гэрийнхээ шалан дээр ухаан алдан унасан байлаа. Тэргэл гэрийнхээ үүдэнд хонхоо дарна. ааваа гэх цангинасан хоолой гарч хаалгаруу гүйж ирж байгаа нь сонсогдоно. гэрийн үйлчлэгч нь хаалга онгойлгон өгтөл хажуугаар нь зөрөн гүйж гарч ирсэн охин нь аавынхаа хөлд зүүгдэнэ. охиноо тэврээд гэртээ орно. Миний охин аавыгаа санасануу. аав нь охиндоо дуртай зайрмагыг нь авчирсан. үрлэн чихэртэй. 3 төрлийн жимстэй. Охин хөгжилтэй нь аргагүй инээмсэглэж аавыгаа хүзүүгээр нь тэврээд баярлаа аааваа гэнэ. Гэрийн үйлчлэгч нэг л санаа зовсон байдалтай дүнсийн зогсох бөгөөд та наад зайрмагаа надаа өгчихөө би Гүнжээд өгчихий гээд гараа сарвайлаа. Тэргэл үйлчлэгчид зайрмагаа өгөөд миний охин Бадмаа эгчээсээ аваад идээрэй гэв. охин аавынхаа тэврээс гулгаж буугаад би өөрйинхөө халбагыг өөрөө авж чадна гээд гал тогооруу гүйлээ. тэргэл үйлчлэгчид зайрмагыг өгөнгөө чиний царай их цонхигор байх чинь яаагаав гэв. Бадамаа аан жаахан нойр муутай байгаамаа гээд дахиж өөр юм асуучихвий гэсэн шиг харцаа бууруулан гал тогоог чиглэн алхлаа.

No comments:

Post a Comment